Чойсүрэнгийн ЖАМСРАНЖАВ

Чойсүрэнгийн ЖАМСРАНЖАВ

Удирдаач, хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн

 

Жамсранжав 1943 онд Улаанбаатар хотод төрсөн. Багаасаа цэцэрлэг, бага, дунд сургуульд суралцаж улмаар Ховд аймгийн арван жилийн дунд сургуулийн 8-р ангиас 1949 онд Улаанбаатар хотод болсон эалуучуудын урлагийн тоглолтонд оролцож байв.

Дараа нь Моска хотод урлагийн сургуульд явж 1962 онд төгсөж ирээд Улаанбаатар хотын ХБДС-д багш, Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжмийн удирдаачаар ажиллаж байгаад 1967 онд ЗХУ-ын тэр үеийн Ленинград хотод Хөгжмийн дзэд сургуульд суралцахаар явжээ.

1973 онд төгсөж ирээд УДБТ-т хөгжмийн удирдаач, ерөнхий удирдаачаар ажиллаж байв.

Энэ хугацаанд тус театрыи тайзнаа дуурь, балетын 22 жүжиг удирдан тоглуулжээ.

Сонгодог болон үндэсннй дуурь, бүжгэн жүжгийн хөгжмийг чадварлаг удирдаж ЗХУ, БНПАУ-д зохиогдсон БНМАУ-ын Соёлын өдрүүдэд удирдаачаар амжилтгай оролцсон. МАХН-н XVII, XVIII, XIX, МХЗЭ-ийн XVIII, МҮЭ-ийи XII их хурлын болон төр засгийн олон удаагнйн том концертын хөгжмийг удирдан тоглуулсан.

Мөн 18 киноны хөгжмийг удирдаж "Загийн алим" "Бид мартахгүй", "Амьдралын нахиа" зэрэг дөрвөн киноны хөгжим, дууны дан хөгжмийн 18 ая, Радио,ТВ-ийн чимэг хөгжмийн аязууд бичсэн.

Жамсранжав нь 1977 онд АИХ-ьш детаутатаар сонгогдож байсан ба БНБАУ, БНКУ зэрэг улсуудаар урлагийн тоглолт, ДЗО-ны их наадамд төлөөлөгчөөр оролцож байсан.

Жамсранжавын уран бүтээлийн амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж, 1975 онд МХЗЭ-ийн төв хорооны Хүндэт үнэмлэх, 1981 онд "Урлагийн Гавъяат Зүтгэлтэн" цол, 1982 онд "Алтан намар- 82" хөгжмийн наадмын шагнал хүртээжээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр