Эрэгзэнгийн ЧОЙДОГ

 

Эрэгзэнгийн ЧОЙДОГ

Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч


1926-10-10-нд Улаанбаатар хотод төрсөн. 1937-1940 онд Дотоод Яамны дэргэдэх бага сургууль, 1940-1942 онд уран сайхны сургуулийн хөгжмийн ангийг төгсөж УДТ-д ажиллаж байхдаа анхны дууны уран бүтээл, "Ардын баяр" бүжгийн чуулбар, "Сүхбаатар" магтуу, "Эрдэнийн Дорж" жүжгийн хөгжмөө бичжээ.

1956-1963 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит ХИС-ийг төгссөн.

1976 онд УГЗ, 1986 онд Төрийн шагнал хүртсэн.

Балет:

"Шарилжин дундөх цэцэг"

"Мөнхийн нөхөрлөл"

"Хөгжмийн эгшиг"

“Мөнгөн залаа" зэрэг балетууд бичсэн.

Киноны хөгжим:

"Монголын сайхан орон" киноны хөгжим

10 шахам симфони бүтээл, “Эрдэнийн Дорж", "Ариун зул”, "Дөшин жирмийнхэн" зэрэг хөгжимт драм, Ардын найрал, цөөхүүл хөгжмийн бүтээлүүд хийснээс гадна, 100 шахам бүжгийн хөгжим, мөн тийм хэмжээний нийтийн дууны бүтээл туурвижээ.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр