Дамбын ЛУВСАНШАРАВ

Дамбын ЛУВСАНШАРАВ

Урлагийн гавъяат зүтгэлтэн /1918-1995/

 

1918 онд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн. Ховд аймгийн ХДТ-ын хөгжимчин байхдаа Урлагийн гавъяат зүтгэлтэн /1968-09-21. №199/ цол хүртсэн.

Орон нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаад 1930-аад оноос урлаг соёлын ажлыг дагнажээ. Дуучин, хөгжимчин, жүжигчнээр ажиллаж байгаад 1933 онд Улсын төв театрын хөгжмийн удирдаач болсноос хойш Дорнод, Ховд аймгийн ХДТ-ыг байгуулахад идэвхтэй оролцож, Ховд аймгийн клуб, театрын хөгжмийн багш, удирдаачаар олон жил ажиллаж, урлагийн сургуульд багшилсан. "Шарай голын гурван хаан", "Жаргалыг хүссэн Мөнхөө" зэрэг олон жүжгийн хөгжмийг Улсын төв театрт удирдан тоглуулж, "Шинэ жил", "Ударник", "Саальчин" зэрэг нийтэд түгсэн 100 шахам дууны ая зохиож, зохиолынхоо "Алтайгаас дуулсан дуу" номыг 1985 онд Улаанбаатарт хэвлүүлсэн. Баруун монголын олон үндэстэн, ястны дуу хөгжмийг сурвалжлан цуглуулж судлах, сурталчлахад олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж үр дүнд хүрчээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр