Данзангийн ДУГАРСҮРЭН

Данзангийн ДУГАРСҮРЭН

Урлагийн гавъяат зүтгэлтэн /1961-03-14/

 

1925 онд Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн. 1939-1941 онд Улаанбаатар хотод уран сайхны сургуульд суралцаж төгссөн. 1941-1958 онд УТТ, УХДТ-т хөгжимчин, 1958-1969 онд ААДБЧ-ын дарга, уран сайхны удирдагч, 1969-1988 онд Соёлын яамны уран бүтээлийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан. Хуучир, морин хуур, бялар хөгжмөөр голлон тоглодог, манай анхны бялар хөгжимчний нэг.

Дан хөгжмийн бүтээлүүд:

"Эх орны минь өглөө" лимбэ, ёочингийн гоцлол

"Монголын сарангоо" симфони вальс

"1921 он" Симфони найраглал

Морин хуурт зориулсан аяз

 

Уран бүтээлийнх нь гол сэдэв ардын армийн дайчин замнал, сүр жавхаа, энхтайван цагийн амьдрал бөгөөд эдгээр сэдвийн нэгдмэл цул болсон "Ардын армийн алдар бадартугай" магтуу оргил бүтээл нь ажээ. ДЗО-ны III, IV их наадам, 1954 онд БНСЧСУ-д болсон Монголын соёлын өдрүүдэд эх орноо төлөөлж Ж.Чулуун, Г.Хайдав нартай гурвуул оролцжээ. Зохиолынх нь эмхтгэл "Цэргийг хүлээ" хэмээх ном Улаанбаатарт 1987 онд хэвлэгдсэн байна. "Алтан гадас" одон, Цэргийн гавьяаны одон, медалиудаар шагнагджээ.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр