Монгол Улсын Ардын Жүжигчин Батын ЖАВЗАНДУЛАМ

Батын ЖАВЗАНДУЛАМ

Ардын Жүжигчин, дуучин

 

1958 онд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн. 1975- 1979 онд ЗХУ-ын Свердловск хотын Хөгжмийн дунд сургууль. 1979-1986 онд Москва хотын П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд тус тус суралцаж төгссөн. 1993-1994 онд Италийн Триест хотод мэргэжил дээшлүүлсэн.

1974-1975 онд ҮДБЭЧ-д дуучин, 1986 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна.

1990 онд Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн анхны шилдэг дүрийн уралдаанд Нансалмаагийн дүрээр тэргүүн байр эзэлжээ. Тэрээр 1990 оноос дуурийн театрын тайзнаа тоглогдсон бүх сонгодог дуурийн сопрано хоолойтны дүрүүдийг дуулсан дуучин билээ.

Тэрээр 2000 оноос ХБК, "Их Монгол" дээд сургуулийн дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажиллаж байгаа бөгөөд түүний шавь нараас Э.Анхбаяр М.Глинкийн нэрэмжкт олон улсын дуурнйн дуулаачдын уралдааны дэд байрын шагнал хүртэж, Ж.Бямбажав П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанд амжилттай оролцсон.

1995 онд МУГЖ, 2005 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

БҮТЭЭСЭН ДҮРҮҮД:

Ж.Бизе "Кармен" - Микаэла

Т.Хренннков Шуурганаар" - Наташа

П.И.Чайковский "Евгений Онегин" - Татьяна

Дж.Верди "Отелло" - Дездемона

Х.Билэгжаргал “Гэрэл сүүдэр" - Сэндэр

Дж.Пуччини “Турандот" - Турандот

Ц.Нацагдорж "Өгөдэй хаан" - Турхан хатан

Дж.Пуччини "Чио Чио Сан” - Чио Чио Сан

В.Моцарт "Увидаст лимбэ" - Шөнийн хатан

Д.Жанчив "'Хөх торгон дээл" - Бадам

Дж.Верди "Трубадур" - Леонора

Дж.Пуччини "Тоска" - Тоска

Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" -Нансалмаа

Дж.Верди "Травиата" - Виолетта

Б.Шарав "Чингис хаан"- Бөртэ

П.Чайковский “Гилбэрийн хатан" - Лиза

Н.Отто "Виндзорын овжин авхай нар"

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр