Монгол улсын Ардын жүжигчин Аюурзанын ДОЛГОР

 

Аюурзанын ДОЛГОР

Ардын жүжигчин, дуучин

Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 1970-1973 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн ХАА-н техникум, 1976-1984 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын ХИС-ийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.

1973-1975 онд Төв аймгийн Соёлын ордонд жүжигчин, 1984-2012 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан. СУИС-ийн дуулах ур зүйн тэнхимийн багш. СУИС-д А.Долгор нь Итали, ОХУ, Солонгос, Япон, Чех зэрэг улсуудад айлчлан тоглож, дэлхийн шилдэг театруудын тайзнаа дуулж, гадаадын үзэгчдээс өндөр үнэлэлт авсан.

1988 онд Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн гол дүрийг чадварлаг бүтээсний учир Соёлын яам, МУАХ-ны шилдэг дүрийн шагналыг авчээ. 1993 онд УГЖ, 2005 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

БҮТЭЭСЭН ДҮРҮҮД:

Ж.Бизе “Кармен” Кармен 1984 онд

Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” эх 1986 онд

Дж.Верди “Риголетто” Мадделена 1986 онд

Т.Хренников “Шуурганаар” Аксинья 1987 онд

П.И.Чайковский “Евгений Онегин” Ольга 1988 онд

Ц.Нацагдорж “Үүлэн заяа” Цурхай 1988 онд

Дж.Верди “Отелло” Эмилия 1989 онд

Дж.Пуччини “Чио Чио Сан” Сузуки 1991 онд

В.А.Моцарт “Увидаст лимбэ” 2-р хатагтай 1993 онд

Д.Жанчив “Хөх торгон дээл” 1994 онд

Дж.Верди “Трубадур” Азучена 1994 онд

Ц.Нацагдорж “Гэсэр” Арлунгоо 1995 онд

Ж.Россини “Севилийн үсчин” Розина 1998 онд

Л.Мөрдорж “Хөхөө Намжил” Алтайн дагина 1999 онд

Г.Пүрэвдорж “Дэлхий ээжийн төрсөн өдөр” Дэлхий ээж 2002 онд

Д.Лувсаншарав “Хар Хорум” Будлан 2002 онд

Отто Николай “Виндзорын овжин авхай нар” 2002 онд

Б.Шарав “Чингис хаан” Өэлүн ээж

Дж.Верди “Аида” Амнерис 2012 он

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр