Монгол улсын Ардын зураач Чойжилжавын ГУНГААСҮХ

Чойжилжавын ГУНГААСҮХ

Ардын зураач

 

1944-11-15-нд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Ар асгат гэдэг газар төржээ. 1965 онд Барилгын техникумын зураг төслийн анги, 1971 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын театр, кино, хөгжмийн дээд сургуулийг тайзны зураач мэргэжлээр тус тус төгссөн.
1965 оноос УДБЭТ-д зураач, ерөнхий зураач, зөвлөх зураачаар ажиллаж байна.
1991 онд УГЗ, 2005 онд Ардын зураач цол хүртсэн.

Дэлхийн залуучууд оюутны их наадам , ОХУ, Польш, Герман зэрэг улсад болсон Монголын соёлын өдрүүдийн концерт, төрийн олон концертуудад зураачаар ажилласан.

БҮТЭЭЛҮҮД:

Б.Дамдинсүрэн, Б.Смирнов “Учиртай гурван толгой" дуурь

С.Гончигсумлаа "Үнэн" дуурь

А.Даргомыжский "Лусын дагина" дуурь

Дж.Пуччини "Чио Чио Сан" дуурь

С.Рахманинов "Алеко” дуурь

Дж.Верди "Травиата" дуурь

Дж.Пуччини "Тоска" дуурь

М.Коваль "Чоно ба долоон ишиг" дуурь

Г.Дарамзагд "Нүүдлийн замд" дуурь

Ж.Бизе "Кармен" дуурь

Д.Лувсаншарав "Нүцгэн ноён" дуурь

Х.Билэгжаргал "Ламбугайн нулимс" дуурь

М.Минков "Хөгжмийн гайхамшиг" дуурь,

Дж.Верди "Риголетто" дуурь

Дж.Перголези "Зарц хатагтай" дуурь

Т.Хренников "Шуурганаар" дуурь

Ц.Нацагдорж "Үүлэн заяа" дуурь

Х.Билэгжаргал "Гэрэл сүүдэр" дуурь

Дж.Верди "Отелло" дуурь

Дж.Пуччини "Турандот" дуурь

Ц.Нацагдорж "Өгөөдэй хаан" дуурь

Дж.Верди "Трубадур" дуурь

Д.Жанчив "Хөх торгон дээл" дуурь

Ц.Нацагдорж "Гэсэр" дуурь

Д.Лувсаншарав "Хар Хорум" дуурь

Б.Шарав "Чингис хаан" дуурь

 

С.Прокофьев "Золушка" балет

Ж.Чулуун "Уран Хас" балет

П.И.Чайковский "Хунт нуур" балет

З.Хангал "Эрдэнэсийн уулс" балет

А.Хачатурян "Спартак" балет

Л.Делиб "Корсар" балет

П.И.Чайковский "Нойрссон гүнж" балет

Ц.Нацагдорж "Гүюг хаан" балет

И.Стравинский "Гэгээн хаврын ёслол" балет

Л.Минкус "Баядерка" балет

Л.Минкус "Пахита" балет

А.Батдэлгэр "Гэсэр Номун Хан" балетуудад ерөнхий зураачаар ажилласан.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр