Монгол улсын Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч Пүрэвжавын ХАЯНХЯРВАА

Пүрэвжавын ХАЯНХЯРВАА

Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч

 

Тэрээр 1935-03-01 нд Улаанбаатар хотод төрсөн. 1957-1961 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит ХИС-ийг хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн. 1955-1957 онд ЦДБЭЧ-д хөгжимчин, 1961-1978 онд мөн чуулгад найруулагч, уран сайхны удирдагч, 1978-1981 онд УДБЭТ-т уран сайхны удирдагчаар ажилласан. 1979 онд УГЗ, 2008 онд Ардын жүжигчин цолоор шагнагдсан. 

Мэргэжлийн урлагийн байгууллагад он удаан жил санаачилга, үр бүтээлтэй ажиллан цэрэг эх орны сэдэвт дуу, магтуу, марш, бүжиг, киноны хөгжим, эстрад  зэрэг хөгжмийн бүх төрлөөр олон зуун шилдэг бүтээл туурвиж, дэлхийн болон үндэсний хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг чадварлаг удирдан тоглуулж, монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж хөгжмийн зохиолч, удирдаач Пүрэвжавын Хаянхярваад Монгол Улсын ардын жүжигчин цол олгов.

Удирдаачаар: 1979 онд УДБЭТ-ын А.Аданы “Жизель” балетыг анх удирдан тоглуулжээ.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр