Монгол улсын Ардын жүжигчин Данзаншаравын ЖАМЪЯНЖАВ

Данзаншаравын ЖАМЪЯНЖАВ

Ардын жүжигчин, дуучин

 

1937-05-20 нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Цагаан толгой гэдэг газар төрсөн. 1951-1954 онд УДС-д суралцаж төгсөөд УХДТ-т найрал дуучнаар ажиллажээ. Тэрээр 1957-1962 онд Болгар хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн Д.Жамъянжав нь Пхеньян хотноо зохиогддог дэлхийн залуучуудын урлагийн хаврын наадамд оролцон эх орныхоо нэрийг олон улсын тайзан дээр цуурайтуулж байсан манай улсын алдарт дуучдын нэг юм. Тэрээр Софи хотын ХДС-ийг төгссөнөөс хойш УДБЭТ-т 40 гаруй жил тасралтгүй ажиллажээ. Д.Жамъянжав нь дуучнаар ажиллахын зэрэгцээ дуулаачийн боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан бөгөөд СУИС-ийн дуулаачийн тэнхимд мэргэжлийн багшаар ажиллаж байна. Тзрбээр 2004 онд "Дуулах ур зүйн судалгааны арга зүй" сэдэвт магистрын судалгааны хичээлийн хөтөлбөр боловсруулжээ. Нэрт дуучин Пүрэвжавын Ганбат бол түүний гарын шавь. Түүний дуулсан 300 гаруй дуу Монголын радиогийн алтан санд хадгалагдаж байна. 1969 онд Ш.Гуно “Фауст”  дуурийн Мефистофелийн дүрээр, 1979 онд Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилогийн дүрээр Соёлын яамны, МҮАХ-ны оны шилдэг бүтээлийн шагналыг тус тус хүртжээ.
1981 онд УГЖ цол, АЖ 2008 онд Ардын жүжигчин цол хүртсэн.  Дэд профессор.

БҮТЭЭСЭН ДҮРҮҮД:

Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” 1951. Өртөөчин

С.Гончигсумлаа “Үнэн” 1956. Хошуу ноён

Л.Мөрдорж “Хөхөө  Хувилгаан

П.И.Чайковский “Евгений Онегин” 1963. Суман дарга

А.Даргомыжский “Лусын дагина” 1964. Тээрэмчний дүрд

Б.Дамдинсүрэн “Тэмцэл” 1965. Барон Унгерн

В.Мурадели “Октябрь” 1967. Керенский

Дж.Пуччини “Чио чио сан” 1967.  Ах лам Бонза

Ш.Гуно “Фауст” 1969. Мефистофель

Б.Дамдинсүрэн “Амарсанаа” 1970.  Амарсанаа

Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” 1971

А.Бородин “Игорь ван” 1972.  Скула

Б.Сметан “Худалдагдсан бэр” 1974. Миха

Б.Дамдинсүрэн “Мартагдашгүй дөчин хоёр хоног” 1974. Саруул гүн

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” 1976.  Балган ба худалдаачин

Дж.Верди “Травиата” 1977. Дуфель

Л.Мөрдорж “Жаргал” 1978.

Ж.Россини “Севилийн үсчин” 1979.  Дон Базилио

С.Гончигсумлаа “Үнэн” 1980. Гонгор

Дж.Пуччини “Тоска” 1981. Скарпьяа

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр