Монгол Улсын Ардын жүжигчин Авхейн ХАВЛААШ

Авхейн ХАВЛААШ

Ардын жүжигчин, дуучин

 

Дуурийн дуучин, (1945-10-05) Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт төрсөн. 1967-1972 онд Болгарын Софи хотын ХДС-д суралцаж дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1962-1963 онд УХДТ-т жүжигчин, 1963-1967 онд Баян-Өлгий ХДТ-т дуучин, 1967-1992 онд УДБЭТ-т гоцлол дуучин, 1993 оноос Казахстан улсын УДБЭТ-т дуучнаар ажилласан.
1976 онд УГЖ, 1981 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

Бүтээсэн дүрүүд:

Ш.Гуно “Фауст” Валентин 1969 онд

Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Орос ноён 1970 онд

Б.Сметан “Худалдагдсан бэр” Крушина 1974 онд

Б.Дамдинсүрэн “Мартагдашгүй дөчин хоёр хоног” Кайгордов 1974 онд

Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Юндэн 1976 онд

Дж.Верди “Травиата” Жермон 1977 онд

Л.Мөрдорж “Жаргал” Дэмчиг 1978 онд

Дж.Россини “Севилийн үсчин” Фигаро 1979 онд

П.И.Чайковский “Евгений Онегин” Онегинд 1980 онд

Дж.Пуччини “Тоска” Скарпьяа 1981 онд

П.И.Чайковский “Иоланта” Бургунд ван 1984 онд

Ж.Бизе “Кармен” Эскамильо 1984 онд

Д.Лувсаншарав “Нүцгэн ноён” 1985 онд

Дж.Верди “Риголетто” Риголетто 1986 онд

Дж.Верди “Отелло” Яго 1989 онд

Ц.Нацагдорж “Өгөдэй хаан” Хонхордой 1991 онд

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр