Монгол улсын Ардын жүжигчин Дэмбэрэлийн ЖАРГАЛСАЙХАН

Дэмбэрэлийн ЖАРГАЛСАЙХАН

Ардын жүжигчин, дуучин

 

Дуурийн дуучин. 1939 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн. 1961-1966 онд Болгар улсын Софи хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1956-1959 онд Дорнод аймгийн ХДТ, 1959-1961 онд УХДТ-т дуучин, 1966-1990 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан. Мөн 1987-1990 онд МУАХ-ны даргаар ажиллажээ. 1957 онд болсон ДЗО-ны зургадугаар их наадамд ардын дууны төрлөөр хүрэл медаль хүртэж,1959 онд Австрийн Вена хотноо болсон ДЗО-ы долдугаар их наадам' 1962 онд Финландын Хельсинк хотноо болсон ДЗО-ы наймдугаар их наадам, 1968 онд Болгарын Софи хотноо болсон ДЗО-ы есдүгээр их наадамд амжилттай оролцсон.
1969 онд МУГЖ, 1976 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

Уран бүтээл:

“Хурим” жүжгийн Боролдой  Дорнод аймагт 1958 онд,

Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан”  Хар гэрт хаан 1961 онд,

Б.Дамдинсүрэн “Тэмцэл” Дандар 1965 онд,

Д.Лувсаншарав “Хан бүргэд” Насанбат 1966 онд,

В.Мурадели ”Октябрь” Ленин 1967 онд,

С.Рахманинов “Алеко”  Өвгөн цыган 1969 онд,

Ш.Гуно “Фауст” Мефистофель 1969 онд,

Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Рааш 1971 онд,

А.Бородин “Игорь ван” Кончак 1972 онд,

Б.Дамдинсүрэн “Мартагдашгуй дөчин хоёр хоног” Хасбаатар 1974 онд,

Б.Сметан “Худалдагдсан бэр” Кецаль 1974 онд,

Б.Дамдинсүрэн, Б.Смирнов “Учиртай гурван толгой” Балган 1976 онд,

Ж.Россини “Севилийн усчин” Дон Базило 1979 онд,

С.Гончигсумлаа “Үнэн” Гонгор 1980 онд,

Дж.Пуччини “Тоска” Тахилч 1981 онд,

Б.Ямпилов “Шидэт ваар” Галсан 1984 онд,

Дж.Перголези “Зарц хатагтай” Уберто, мөн найруулсан 1987 онд,

П.И.Чайковский “Евгений Онегин” Гремин 1988 онд,

Ц.Нацагдорж ”Үүлэн заяа” Хоролдой өвгөн 1988 онд

 

Ном:

Маргаагүй (2006. УБ Принт).

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр