Төрийн шагналт, Ардын зураач Лувсангийн ГАВАА

 

Лувсангийн ГАВАА

Төрийн шагналт, Ардын зураач

 

1920-6-26-нд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын "Шар тойром" гэдэг газар төрсөн. 1940 оноос УТТ-д Н.Н.Бельскийн дагалдан зураачаар орж, 1952 онд Санкт-Петербург хотын И.Я.Репиний нэрэмжит уран зургийн академийг театрын тайз заслын зураач мэргэжлээр төгссөн. Монголын театрын анхны мэргэжлийн зураач.

1938 оноос 1991 он хүртэл УТТ, ХДТ, ДБЭТ-т зураач, ерөнхий зураачаар ажиллаж олон бүтээл туурвисан.
1946 онд Төрийн шагнал, 1956 онд УГЗ, 1975 онд Ардын зураач цол хүртсэн.

Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" 1941,1953 онд

А.Даргомыжский "Лусын дагина" 1964 онд

 Дж.Пуччини "Чио Чио Сан" 1967 онд

 Б.Дамдинсүрэн "Мартагдашгүй 42 хоног" 1974 онд

 Л.Мөрдорж "Жаргал" 1978 онд

 Дж.Верди “Отелло” 1978 онд

 Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" 1956, 1976 онд

 Л.Мөрдорж “Хөхөө Намжил” 1960 он зэрэг дууриуд,


Г.Жамъян “Манай нэгдлийнхэн" 1953 он

 Н.Римский Корсаков "Шехерезада" 1963 онд

 Э.Чойдог "Шарилжин дундах цэцэг" 1963, 1975 онд

 Б.Дамдинсүрэн "Нуурын домог" 1968 онд

 Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” 1987 зэрэг балетын ерөнхий зураачаар ажиллажээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр