Төрийн шагналт, Ардын зураач, Монголын хөгжмийн театрыг үндэслэгч, театрын анхны дарга Лувсаншаравын НАМХАЙЦЭРЭН

Лувсаншаравын НАМХАЙЦЭРЭН

Төрийн шагналт, Ардын зураач, Монголын хөгжмийн театрыг үнлэслэгч, театрын анхны дарга

 

МУУГЗ 1956 он, Төрийн шагнал 1959 онд, Ардын зураач  1973 онд

1961 онд Соёлын тэргүүний ажилтан, 1981 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

1913 онд Улаанбаатар хотод төрсөн. 1922-1930 онд бага сургууль, Герман улсад дунд сургууль төгссөн. 1940-1946 онд Улсын циркэд хөгжимчин, дүрслэх урлагийн газрын дарга, 1946-1963 онд Улсын Хөгжимт Драматик театрын ерөнхий зураач, 1963 оноос ДБЭТ-ын дарга, ерөнхий зураачаар ажиллаж байв.

Драмын 30 шахам жүжгийн зураач, ерөнхий зураачаар ажиллажээ. Дуурийн зураачаар Б.Дамдинсүрэн "Жаргалын зам" 1951, С.Гончигсумлаа "Үнэн" 1950, Б.Дамдинсүрэн "Тэмцэл " 1963, Хэ-Цин Чжи "Буурал бүсгүй" хөгжимт драм 1953, П.И.Чайковский "Евгений Онегин" 1963, В.Мурадели "Октябрь" 1967, Ш.Гуно "Фауст" 1967, С.Рахманинов "Алеко" 1969,

Балетын зураачаар Р.Ярулин "Шурале" 1958, П.И.Чайковский "Франческа да Римини" 1963, Э.Чойдог "Мөнхийн нөхөрлөл" 1968, "Мөнгөн залаа" 1979

Уран зургийн бүтээл:

"Оюутнууд говьд"
"Анхны учраа"
"Шивээ Хиагтыг авахад"
"Хужир булангийн бослого"
"Хонхорын дайн""Эрдэнэтийн овоо"
"Тоглолт эхлэхийн өмнө" зэрэг 50 шахам том бүтээлтэй.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр