БНМАУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт хуурч, хөгжимчин Гомбодоржийн ЖАМЪЯН

Гомбодоржийн ЖАМЪЯН

Төрийн шагналт, Ардын жүжигчин, алдарт хуурч, хөгжимчин

 

Дорнод аймгийн Булган суманд төрсөн. Хөгжим бүжгийн дунд сургуульд багш байхдаа Монгол улсын ардын жүжигчин /1979/. Гавьяат жүжигчин /1946/. Төрийн шагнал /1966/

Багадаа ааваараа морин хуур заалгаж аймгийнхаа наадамд хуурдаж, бүр улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан энэ хүн урлагийн сургуульд 1936 онд суралцсан байна. Тэнд алдарт гавьяат хөгжимчин Д.Түдэв, С.Түвдэн нараар морин хуур заалгаж, сургуулиа төгсөөд Улсын төв театрт хөгжимчнөөр оржээ. Монгол ардын аялгуу дуунаас эхлээд Р.Шуманы "Бодол", "Бяцхан дурдатгал", А.Г.Рубинштейны "Аялгуу", П.И.Чайковскийн "Баркороло" зэрэг үндэсний болон сонгодог хөгжмийн бүтээлүүдийг морин хуураар тоглож, уг хөгжмийн зэмсгийн аялгуу гаргах царыг нийтэд харуулсан алдарт хөгжимчин ажээ. Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Төрийн шагнал хүртжээ. "Цогт тайж" жүжгийн "Алтан бүс", "Амарсанаа" жүжгийн Гэрэлгуа, Амарсанаа нарын дуу, Ч.Ойдовын "Миний баясгалан" жүжиг, манай анхны бүжгэн жүжиг "Манай нэгдлийнхэн"-ий хөгжмийг зохиожээ. ДЗО-ны  4 удаагийн их наадамд морин хууртайгаа оролцож монгол ардын уртын дуу болон, дэлхийн сонгодог аялгуунуудаас тоглон шагнал хүртжээ. ХБДС-д 58 жил багшилж олон шилдэг хуурчдыг төрүүлсэн, гэрийн хөгжим гэгдэж байсан морин хуурыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын хөтөлбөрт оруулж мэргэжлийн хөгжмийн зэмсэг болгож, дэлхийд сурталчлахад их хувь нэмэр оруулсан байна. Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Төрийн шагнал хүртжээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр