Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч Эрдэнэбатын ОЮУН

 

Эрдэнэбатын ОЮУН
Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч

 

1942 онд УГЖ, 1945 онд Ардын жүжигчин 1946 онд “Ах дүү нар” жүжгийн зохиол бичсэний учир Төрийн шагнал хүртсэн. Урлаг судлалын ухааны доктор. Эрдмийн ажил: Монгол ардын урлаг дахь театрчилсан зүйлүүд.

Зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч Эрдэнэбатын Оюун. /1918.02.03-2001.06.23/. Тэрээр 1934 онд Улаан-Үд хотын рабфакт, 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд аспирантурт суралцсан.

1936 онд Гэгээрлийн яаманд орчуулагч, 1936 оноос Улсын төв театрт найруулагч, зохиолч, орчуулагчаар, 1962 онд “Монгол кино” нэгтгэлд уран сайхны удирдагч, 1968 оноос УДЭТ-т уран сайхны удирдагч, 1975 оноос Монголын урлагийн ажилтны холбооны даргаар ажиллажээ.
УДБЭТ-ын тайзнаа тавигдаж, урын санд бүртгэдгсэн бүтээлүүд:
“Буурал бүсгүй” хөгжимт драм, 1951 онд “Жаргалын зам” дуурийг найруулан тавьсан бөгөөд, “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Чио Чио Сан”, “Травиата”, “Богема”, “Октябрь”, “Игорь Ван” зэрэг 20 шахам дуурийн цомнолыг орчуулжээ.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр