ХБ, ТШ, АЖ, Лувсанжамцын Цогзолмаа

 

Лувсанжамцын Цогзолмаа

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин

 

Жүжигчин, дуучин, найруулагч. 1924-06-15 нд Төв аймгийн Угтаал цайдам сумын Улаан хад хэмээх газар төрсөн. 1957-1961 онд МУИС-ийн найруулагчийн ангийг А.Д.Никитиний удирдлага дор суралцаж төгссөн. Монголын дээд боловсролтой анхны найруулагчдын нэг. 1938-1940 онд Залуучуудын соёлын ордонд шанз, мандолин хөгжимчин, 1940-1944 онд Улсын циркт жааз хөгжимчин, 1944-1957 онд УТТ-т хөгжимчин, дуучин, 1961-1967 онд ҮДБЭЧ-д уран сайхны удирдагч, 1967-1983 онд соёлын яаманд мэргэжилтэн, 1989 оноос одоог “Эртний сайхан” ахмад уран бүтээлчдийн чуулгад уран сайхны удирдагчаар ажиллаж байна. 1945 онд УГЖ цол, 1951 онд Төрийн шагнал, 1997 онд Ардын жүжигчин, 2007 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Урын сангийн бүтээлүүд:

Амарсанаа /1944 УДЭТ/. Гэрэлгуа, Миний баясгалан /1945 УДЭТ/ Дулмаа, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа 1950. “Жаргалын зам” Халиун /1951. УДБЭТ/

Найруулагчаар:
Шог үзэгдэл /1961. УДЭТ. Ө.Рэнцэнноровтой хамтарсан/

 

Видео

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр