×

Notice

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: media/k2/galleries/3

ХБ, АЖ, ТШ ДАГВЫН ЛУВСАНШАРАВ

 

Дагвын ЛУВСАНШАРАВ

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хормейстер, хөгжмийн зохиолч 

 

2.Дагвын Лувсаншарав 1926 оны 6 сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын "Яндаг худаг" гэдэг газар төрсөн. 1942-1945 онд аймгийн ажилчны клубт жүжигчин, хөгжимчин, найруулагч, 1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучин, 1949-1952 онд Улсын хөгжимт драмын театрын найрал дууны багш, 1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт найрал дууны багш, уран сайхны удирдагч, 1954-1959 онд Москва хотын Хөгжмийн Их Сургуулийн найрал дууны удирдаачийн ангид суралцсан. 1960-1963 онд Улсын хөгжимт драмын театрт найрал дууны багш, 1963-1975 онд Улсын дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч, 1975 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад дарга, уран сайхны удирдагчаар ажилласан.

1951 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин цол, 1963 онд БНМАУ-ын төрийн шагнал, 1981 онд БНМАУ-ын Ардын жүжигчин, 2000 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол тус тус хүртсэн.

Уран бутээлүүд:
1. Дуурийн бутээл:
"Хан  бүргэд"   1966,  "Шивээ Хиагт"   1971,  "Ард Аюуш" 1984, "Нүцгэн ноён" 1985 "Хадам ээж" /Бэсрэг дуурь/ "Хожгор түшмэл" /бэсрэг дуурь/ 1990, "Хар Хорум" 2002

2.Бүжгэн жүжиг:
"Нарны домог" 1987, "Бөртө чоно" 1995, "Сарны наадам" 1991,

3.Магтуу:
"Эх орон" 1950, "Монгол орон бат оршиг" 1961, "Хэзээд бэлхэн" 1965, "Мөнхийн Ленин" 1970, "Алтан соёмбын дуулал" 1974, "Хилийн цэргийн алдар" 1980 зэрэг 10 гаруй магтуу

4.Хөгжимт жүжиг:
"Цэцэг нуурын хошуунд" 1954, "Гайхамшигт лимбэ" 1960, "Алдагдсан тамга" 1972, "Маш нууц" 1979, "Ногоон дарь эх" 1990 зэрэг 10 гаруй хөгжимт жүжиг

5.Киноны хөгжим:
"Баясгалан" 1962, "Аман хуур" 1963, "Нүгэл буян" 1963, "Төөрсөөр төрөлдөө" 1968, "Өглөө" "Тэмцэл" 1968, "Жаргал даахгүйн зовлон" 1987, "Газрын жигүүр" 1978 зэрэг 20 шахам баримтат ба уран сайхны киноны хөгжим

6.Дуун бүтээл:
Хэрлэн", "Маамуу нааш ир", "Би чамд хайртай", "Эх орон", "Гурван тамирын уянга", "Дурлал хайрыг минь дамжуулаарай" зэрэг олны хүртээл болсон 400 гаруй нийтийн дуу, романсуудтай

 

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр