ХБ, АЖ Цэвэгжавын Пүрэвдорж

 

Цэвэгжавын Пүрэвдорж

Зууны манлай дуурийн дуучин, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин 

 1961 онд Гавъяат жүжигчин, 1969 онд Ардын жүжигчин, 1989 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан.

1929 онд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. 1947 онд УХДТ-ын найрал дууны ангид дуучнаар орж, 1960 онд Свердловск хотын хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. Энэ үеэс эхлэн ДБЭТ-ын тайзнаа үндэсний болон сонгодог дуурийн 20 гаруй гол дүрийг бүтээсэн.

Урын сан

Л.Мөрдорж "Хөхөө Намжил" дуурийн Жаргал, "Жаргал" дуурийн Хувилгаан, Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн Балган, Б.Дамдинсүрэн "Мартагдашгүй 42 хоног" Саруул гүн, Б.Дамдинсүрэн "Шарай голын гурван хаан" Гэсэр, Цасчихэр, Б.Дамдинсүрэн "Жаргалын зам" Өвгөн, Б.Дамдинсүрэн "Амарсанаа" Амарсанаа, Б.Дамдинсүрэн "Тэмцэл" Дандар, Д.Лувсаншарав "Шивээ Хиагт" Ардын намын цэрэг, Г.Дарамзагд "Нүүдлийн замд" Дамбий, С.Гончигсумлаа "Үнэн" Ноён, П.И.Чайковский "Евгений Онегин" Гремин, А.Бородин "Игорь ван" Галицкий, А.Даргомыжский "Лусын дагина” Тээрэмчин, В.Мурадели "Октябрь" Иван Тимофеевич, Ш.Гуно "Фауст" Мефистофель, С.Рахманинов "Алеко" Өвгөн цыган, Ж.Верди "Травиата" Гринвиль, Ж.Россини "Севилийн үсчин" Дон Базилио, П.И.Чайковский "Иоланта" Рене-Провансын хаан, Дж.Верди "Риголетто" Спарафучилли, Т.Хренников "Шуурганаар" Фрол Баев, Ц.Нацагдорж “Үүлэн заяа” Хоролдой, Х.Билэгжаргал “Гэрэл сүүдэр” Өлзий/ахмад нас/ зэрэг дүрийг бүтээсэн ба С.Рахманиновын "Алеко" /1969/, Д.Лувсаншаравын "Шивээ Хиагт" /1971/ дууриудыг найруулжээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр