П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь

1963 оны 05-р сарын 15-нд УДБЭТеатр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” хэмээх алдарт дууриар нээлтээ хийж байсан бол уг дуурь нь анх удаа 1879 онд Москвагийн /Малый театр/ Бага театрт тоглож байжээ. Залуу найрагч Ленский Петербургээс тосгонд ирэхдээ өөрийн найз Онегинг сүйт бүсгүйнхээ найз Татъяанатай танилцуулна. Тэд бие биедээ татагдах ч Онегин бидний харилцаа удаан үргэлжлэхгүй хэмээн Татъяанад ойлгуулна. Удалгүй Онегин найз Ленскийтэй муудалцаж үхлийн буудалцаанаар Онегин амьд үлдэнэ. Иийхүү тэрээр удаан хугацааны турш хэрэн тэнэсээр Петербургийн нэгэн дээдсийн найранд оролцоно. Гэвч уг найр түүний дурлалт бүсгүй Татъяанагийн хурим байж таарна. Энэхүү гурван бүлэг, долоон үзэгдэлт дуурь нь хүмүүсийн нийтлэг мөн чанар ялангуяа залууст тохиолдох хайр сэтгэлийг олон талаас нь харуулж хайр сэтгэлтэй учирч буй залуусын хувийн зан араншингаас болж хувь заяа нь хэрхэн шийдэгдэж байгааг хөгжмийн тансаг хэллэгээр илэрхийлсэн дэлхийн сонгодог бүтээлүүдийн дээж юм.

Дээш