Ч.Ганчимэг МУГЖ

Ч.Ганчимэг МУГЖ

ДБЭТ-ын Дасгалжуулагч багш Чойжилсүрэнгийн Ганчимэг 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993-2000 онд Хөгжим Бүжгийн Коллежийг бүжгийн жүжигчин мэргэжлээр, 2008-2010 онд СУИС-ийн Соёлын дээд сургуулийг бүжгийн багш мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

1999 оноос ДБЭТ-ын Дагалдан бүжигчнээр ажиллаж эхлээд 2000 оноос Балетын тэргүүн гоцлоочоор, 2019 оноос Дасгалжуулагч багшаар тус тус амжилттай ажиллаж байна.

БҮТЭЭСЭН ДҮРҮҮД:

П.И.Чайковский “Хунт нуур” балетын Одетта, Оделлия

П.И.Чайковский “Щелкунчик” балетын Жижиг, том Маша

П.И.Чайковский “Нойрссон гүнж” балетын Аврора

Л.Делиб “Коппелия” балетын Сванильда

А.Адан “Жизель” балетын Жизель, Мирта

Л.Минкус “Дон Кихот” балетын Китри

Л.Минкус “Пахита” балетын Гоцлол

А.Хачатурян “Спартак” балетын Эгина, Фригия

М.Равель “Болеро” балетын болеро

С.Прокофьев “Үнсгэлжин” балетын Дагина

Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балетын Зарема

Н.А.Римский-Корсаков “Шехерезада” балетын Гюльнара

З.Хангал “Эрдэнэсийн охид” балетын Мөнгөн дагина

Ж.Чулуун “Уран хас” балетын Хандармаа

Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” балетын Нансалмаа, Хоролмаа

Э.Чойдог “Чойжид дагина” балетын Чойжид дагина

Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балетын Урангоо зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний балетын жүжгүүдэд гол болон туслах дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч юм.

ТОГЛОЛТ:

2010 онд “Гран-па” уран бүтээлийн тайлан тоглолт

2015 онд “Ус гал” модерн тоглолт. Мөн ОХУ, БНХАУ, БНТУ, БНСУ, Испани, Япон улсад Монгол улсын соёлын өдрүүд болон балетын гала тоглолтуудад уригдан оролцсон.

ТЭМЦЭЭН УРАЛДААН:

1999 онд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан Ази Номхон далайн орнуудын балетын тэмцээнд “Дипломант” цол

2002 онд ОХУ-ын Пермь хотноо зохион байгуулагдсан Арабеск ОУ-ын балетын тэмцээнд “Дипломант” цол, “Шилдэг орчин үеийн бүжигчин” шагналыг тус тус хүртсэн

2005 онд МУ-ын Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Алтан хараацай” балетын тэмцээнд “Хоёрдугаар байр”-ын шагнал

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

2005 онд МУ-ын “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэг

2007 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”

2008 онд БСШУСЯ-ны оны шилдэг бүжигчин “Мөнгөн мод” цом

2012 онд ДБЭТ-ын “Хөдөлмөрийн аварга”

2013 онд ДБЭТ-ын Балет ангийн “Хөдөлмөрийн аварга”

2013 онд МУ-ын “Гавьяат жүжигчин” цол, тэмдэг

2018 онд ДБЭТ-ын “Шилдэг уран бүтээлч” зэрэг шагналуудыг хүртсэн чадварлаг уран бүтээлч юм.

Дээш