Б.Марал

Б.Марал

.

Балетын гоцлооч Батнямын Марал 2012 оноос 2017 он хүртэл МУКС-ийг Балетын бүжигчин мэргэжлээр суралцан төгссөн. 2017 оноос ДБЭТ-ын балетын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос эхлэн Гоцлол бүжигчнээр ажиллаж байна.

 

БҮТЭЭСЭН ДҮРҮҮД:

П.И.Чайковский  “Цөмөөхэй” - Шүүдрийн дусал, цас

П.И.Чайковский “Хунт нуур”- Вальс, том хун, па де труа, испани, сүйт хүүхнүүд

А.Адан “Жизель” - Найзууд, сүнс

Ф.Херольд “Дэггүй лиз”- Найзууд

Л.Делиб "Коппелия" /Цэнхэр нүдэн бүсгүй/ - Найзууд

Ж.Чулуун “Уран хас” - 2 найз

И.Морозов “Амттаны доктор” - Хэрээ

Ж.Амар-мэнд “Үйлийн 3 толгой”, Э.Чойдог “Чойжид дагина”, Л.Минкус “Дон кихот”, А.Хачатурян “Спартак”, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” зэрэг бүтээлүүдэд дүр бүтээжээ.

 

ТЭМЦЭЭН УРАЛДААН:

2016 онд МУГЖ Д.Алтанхуягийн нэрэмжит  "Монголын балетын анхдугаар уралдаан"-нд “Дэд байр”-ын шагнал.

2018 онд МУГЖ Д.Алтанхуягийн нэрэмжит "Монголын балетын хоёрдугаар уралдаан"-нд “Тэргүүн байр”-ын шагнал.

2018 онд Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан "Олон улсын балетын анхдугаар уралдаан"-нд амжилттай оролцож “Тэргүүн байр”-ын шагнал.

2019 онд Япон улсад зохион байгуулагдсан Ази номхон далайн орнуудын балетын тэмцээнээс “Гуравдугаар байр”-ын шагнал.

2019 онд ОХУ -ын Улан-Үдэ хотод зохиогдсон "Орос-Япон-Евроази"-ийн балетын тэмцээнд амжилттай оролцож “Тэргүүн байр”-ын шагнал.

 

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

2019 онд Залуучуудын холбооны дээд шагнал "Алтан од" тэмдэг хүртсэн авьяаслаг залуу уран бүтээлчдийн нэг юм.

Дээш