О.Анужин МУГЖ

О.Анужин МУГЖ

ДБЭТ-ын Балетын тэргүүн гоцлооч Отгонтөгсийн Анужин 1995 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005-2012 оны хооронд Хөгжим Бүжгийн Коллежийг МУГЖ Т.Туул багшийн удирдлаган доор балетын бүжигчин мэргэжлээр суралцан төгссөн.

ХБК-д суралцаж байх хугацаандаа:

2007 онд Буриад улсын Улан-Үдэ хотноо Олон улсын Фестивальд оролцсон

2009 онд ХБК-ийн Ойн тайлан тоглолт

2012 онд ХБК-ийн Ойн тайлан тоглолт

2012 онд БНХАУ Бээжин хотын "Сувдан театр"-т зохион байгуулагдсан Монголын Соёлын өдөр арга хэмжээнд оролцсон

2010 онд УДБЭТ-н гэрээт бүжигчин зэрэг амжилтууд үзүүлж ХБК-ийг тусгай дунд балетын жүжигчин мэргэжлээр төгссөн.

2012 оноос эхлэн УДБЭТ-ын Балетын тэргүүн гоцлол бүжигчнээр ажиллаж байна.

БҮТЭЭСЭН ДҮРҮҮД:

П.И.Чайковский “Хунт нуур” балетын Одетта, Одиллия, Па-де-труа, Вальс, 4 жижиг хун, Неаполитан, Невесты

П.И.Чайковский “Нойрсож буй гүнж” балетын Аврора, Хөх шувуу, Чулуу, Фрейлин, Свит, Фея

П.И.Чайковский “Щелкунчик” балетын Маша, Испани, Хятад, 4 вальс

П.И.Чайковский “Франческо да Римини” балетын Франческо

А.Адан “Жизель” балетын Жизель, Па-де-де, Найз хүүхнүүд, Сагстай бүжиг, 2 сүнс

Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария, 4 найз

 Л.Минкус “Пахита”- Гран па

Л.Минкус “Дон-Кихот”- Китри, Найз, Амур, Кани, Болеро, Вариац

С.Прокофьев “Ромео Жульетта” балетын Жульетта

А.Хачатурян “Спартак” балетын Фригия, Сээхэлзүүр

Ф.Шопен “Шопениана”- 7, 11 вальс, Двойка

А.Адан “Корсар” балетын Па-де-де

Ц.Пуни “Па-де-катр”

Ф.Херольд “Дэггүй Лиз” балетын Лиз

И.Штраус “Оргилуун дарс” балетын Эрвээхий 

Хьюго Виера “Диваажин энд байна” модерн балет

З.Хангал “Эрдэнэсийн охид” балетын Мөнгөн дагина

Ж.Чулуун “Уран хас” балетын Хандармаа

Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” балетын Нансалмаа 

Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балетын Урангоо

А.Батдэлгэр “Тэнгэрийн ташуур” балетын Илдико

Х.Алтангэрэл “Төгсгөлгүй” танго балетын Сүндэр 

Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой”- Нансалмаа зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний балетын жүжгүүдэд гол болон туслах дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч юм.

ТЭМЦЭЭН УРАЛДААН:

2011 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан ОУ-ын балетын тэмцээнд амжилттай оролцсон

2015 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан ОУ-ын балет ба бүжгийн тэмцээнд “Хагас шигшээ” хүртэл  амжилттай оролцсон

2015 онд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан Токио сити балетын тэмцээнд “Гуравдугаар байр”-ын шагнал

2016 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан ОУ-ын балетын тэмцээнд “Гуравдугаар байр”-ын шагнал

2016  онд БНХАУ-ын Шанхайн хотноо зохион байгуулагдсан ОУ-ын балетын тэмцээнд “Шилдэг Па Де Де” шагнал

2018 онд БНМАУ-ын Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан анхдугаар ОУ-ын балетын тэмцээнд “Гран При” шагнал

2018 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан ОУ-ын 11-ээр балетын тэмцээнд "Нэгдүгээр байр"-ын шагнал

2018 онд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан  ОУ-н балетын тэмцээнд "Гуравдугаар байр"-ын шагнал

ТОГЛОЛТ:

2016 онд БНМАУ-д зохион байгуулагдсан “Night Of Ballet” бүх оддын тоглолт

2016 онд БНСУ-ын Lee Won Kuk балетын компанитай хамтран ажилласан

2017 онд Өмнөд Африкийн ОУ-ын балетын Гала тоглолт

2017 онд Япон улсын Комаки балетын урилгаар "Монголын шүлэг" бүжиг

2018 онд Япон улсын Комаки балетын урилгаар “Afternoon of a Faun” тоглолт

2018 онд БНКУ-ын Гавана хотноо зохион байгуулагдсан “Алисия Алонсо”-ын нэрэмжит 26 дахь ОУ-ын балетын фестивальд

2018 онд Япон улсын "New National” театрт “Цөмөөхэй” балетыг гоцолсон

2018 онд АНУ-ын  “Sterling Ballet company” урилгаар айлчлан "Цөмөөхэй"балетыг гоцолсон

2019 онд АНУ-ын  “Sterling Ballet company” урилгаар айлчлан "Цөмөөхэй"балетыг гоцолсон


ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

2016 онд МУ-ын “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдэг

2016 онд МЗХ-ны “Залуучуудын тэргүүн” шагнал

2016 онд БСШУСЯ-ны оны шилдэг бүжигчин “Мөнгөн мод” цом

2018 онд МУ-ын “Гавьяат жүжигчин” цол зэрэг шагналуудыг хүртсэн чадварлаг залуу уран бүтээлч юм.

Дээш