МОНГОЛ УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
7011 0397
Email: info@opera-ballet.mn
Сүхбаатарын талбайн гудамж, Улаанбаатар 14200, Монгол Улс
БайршилБалетын тэргүүн гоцлооч Баясгалангийн Саруул 2000-2007 оны хооронд Хөгжим Бүжгийн Коллежийг балетын бүжигчин мэргэжлээр төгссөн.
2005 оноос ДБЭТ-ын балетын
жүжигчнээр ажиллаж эхлээд 2007 оноос балетын тэргүүн гоцлол бүжигчнээр ажиллаж
байна.
БҮТЭЭСЭН ДҮРҮҮД:
П.И.Чайковский “Хунт
нуур” балетын Одетта, Оделлия
П.И.Чайковский “Щелкунчик”
балетын Маша, Испани
П.И.Чайковский “Нойрсож
буй гүнж” балетын Аврора, Сирень дагина
П.И.Чайковский
“Франчиска да Римини” балетын Франческа
А.Адан “Жизель” балетын Жизель,
Мирта
А.Адан “Корсар” балетын Па-де-де
Л.Минкус “Дон Кихот” балетын
Китри
Л.Минкус “Пахита” балетын
Гоцлол
А.Хачатурян “Спартак” балетын
Фригия, Эгина
Ж.Бизе “Кармен” балетын Кармен
Л.Делиб “Коппелия”
балетын Сванильда
Ф.Шопен
“Шопениана” балетын 7, 11-р вальс Ноктюрон
Б.Асафьев “Бахчисарайн оргилолт
булаг” балетын Мария
Н.А.Римский-Корсаков “Шахерезада”
балетын Гульнара
Ф.Херольд “Дэггүй Лиз” балетын Лиз
И.Штраус “Оргилуун дарс” балетын гол
дүр
Хьюго Вера “Диваажин энд байна”
модерн балетын гол дүр
З.Хангал “Эрдэнэсийн охид” балетын
Мөнгөн дагина
Ж.Чулуун “Уран хас” балетын Хандармаа
Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой”
балетын Нансалмаа
Э.Чойдог “Чойжид дагина” балетын Чойжид
дагина
Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг”
балетын Урангоо
А.Батдэлгэр “Тэнгэрийн ташуур”
балетын Илдико
Х.Алтангэрэл
“Төгсгөлгүй” танго балетын Сүндэр зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний балетын
жүжгүүдэд гол болон туслах дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хайр хүндэтгэлийг
хүлээсэн уран бүтээлч юм.
Мөн “Номадик” балет продакшнд 2016 оноос гоцлол
бүжигчнээр ажиллаж байна.
ТЭМЦЭЭН УРАЛДААН:
2005 онд Япон улсын
Токио хотноо зохион байгуулагдсан Ази номхон далайн орнуудын 10 дахь удаагийн
тэмцээнд амжилттай оролцсон
2008 онд АНУ-ын Нью-Йорк
хотноо зохион байгуулагдсан ОУ-ын залуу балетчидын тэмцээнд амжилттай оролцсон
2011 онд БНСУ-ын Сөүл
хотноо болсон “SEOUL INTERNATIONAL DANCE COMPETITION” тэмцээнд амжилттай оролцож “Тусгай байр”-ын
шагнал
ОРОЛЦСОН ТОГЛОЛТ: /дотоод, гадаад/
2009 онд Япон улсын
Комаки балетын
урилгаар айлчлан тоглосон
2010 онд ӨМӨЗО-ны
Хөх хотод зохион байгуулагдсан Монгол улсын соёлын өдрүүдийн үйл ажиллагааны
тоглолт
2014 онд АНУ-ын
Станфордын Их сургуульд болсон Пан Азийн хөгжмийн 10 дахь удаагийн наадамд “Бөртэ
чоно, Гоо марал” балетаар амжилттай оролцсон
2015 онд ОХУ-ын
Новосибирск, Улан-Үдэ хотноо зохион байгуулагдсан Улаанбаатар хотын соёлын
өдрүүдийн үйл ажиллагаанд амжилттай оролцсон
2015 онд БНСУ-ын
Сөүл хотноо зохион байгуулагдсан Азийн залуучуудын “People to people” чуулга уулзалтад
эх орноо төлөөлөн амжилттай оролцсон
2017 онд ӨМӨЗО-ны
Хөх хотод зохион байгуулагдсан Монгол улсын соёлын өдрүүдийн үйл ажиллагааны
тоглолт
2018 онд Япон улсын
Комаки балетын
урилгаар “Цөмөөхэй” балетыг тоглосон
2018 онд БНСУ-ын WISE балетын театрын
жүжигчидтэй хамтарсан “Жизель” балетын Жизель-ийн дүрд тоглосон байна.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
2011 онд “Соёлын Тэргүүний Ажилтан” цол, тэмдэг
2015 онд БСШУСЯ-аас оны шилдэг бүжигчин “Мөнгөн мод” цом
2017 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”
2021 онд “Монгол Улсын
Гавьяат Жүжигчин” цол тэмдэг зэрэг шагналуудыг хүртсэн чадварлаг уран бүтээлч
юм.